Энхдолгор Г., Галцог Л., Бира Н., Оюунцэцэг Х. Ходоодны хавдрын урьтал үеийн эмгэгийг илрүүлэх оношлогооны аргачлал / Монголын анагаах ухаан 2004 онд. Улаанбаатар хот, 2005, 90-92.

Популярно о болезнях ЖКТ Лекарства при болезнях ЖКТ Если лечение не помогает Адреса клиник

Авторы: Энхдолгор Г. / Галцог Л. / Бира Н. / Оюунцэцэг Х.


Mongolian medical sciences in 2004

Ходоодны хавдрын урьтал үеийн эмгэгийг илрүүлэх оношлогооны аргачлал

Г.Энхдолгор, Л.Галцог, Н.Бира, Х.Оюунцэцэг
Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

Судалгааны зорилго. Ходоодны хавдрын урьтал үеийн эмгэгийг илрүүлэх оношлогооны аргачлал боловсруулах зорилготой.

Судалгааны зорилт:

  1. Helicobacter pylori-ийн шалтгаант архаг гастрит, шархлаа өвчний үеийн ходоодны хөндийн pH, шүлтжүүлэх чадвар, эмгэг бүтцийн судалгаа хийх
  2. Хоол боловсруулах дээд замын ургацаг илэрсэн тохиолдлуудыг бүтэц зүйн талаас нь судлах
  3. Монгол оронд элбэг тохиолдож байгаа ходоодны хавдрын урьтал үеийн эмгэгийг илрүүлэх оношлогооны аргачлал боловсруулах зорилготой.

Судалгааны шинэлэг тал. "Гастроскан-24" pH метрийн шинжилгээг харьцангуй эрүүл 30 хүнд хийж эрүүл насанд хүрэгчдийн ходоодны хүчиллэгийн болон шүлтжүүлэх чадварын лавламжийгтогтоож, өлөн үед pH хүчиллэг, шүлтлэг сөргеө илүү ажиглагддаг зүй тогтлыг баталсан.

Монгол хүмүүст тохиолдож байгаа ходоодны өмөнгийн урьдал эмгэгүүд болох архаг гастрит, ходоодны шархлааны үеийн салстын бүтцийн еерчлөлтийг уян дуран, эмгэг бүтэц зүйн шинжилгээний тусламжтайгаар тогтоож, салстад илэрч байгаа бүтцийн өөрчлөлт, ходоодны хүчил үүсэлт, шүлтжүүлэх чадварын хоорондох хамаарлыг судалсан.

Монгол хүнд тохиолдож байгаа ходоодны дээд замын ургацгуудын бүтэц зүйн онцлог, HP халдварлалт, хавдрын урьтал эмгэгийн маркер болох дисплазийн өөрчлөлтийн зэргийг тогтоолоо.

Судалгааны онол, практикийн ач холбогдол. Өөрийн орны янз бүрийн хөдөлмөрийн хамт олны хоол боловсруулах дээд замын бүтэц, физиологи үйл ажиллагаа, багажийн шинжилгээний лавлагаа үзүүлэлт тогтоож, "Улаан хоолой, ходоод, дээд гэдэсний pH метрийн шинжилгээ", хеликобактер илрүүлэх "Мон-хеликобактер пилори уреазын сорил" зэрэг шинжилгээний шинэ аргуудыг клиникт нэвтрүүлж, ходоодны хавдрын урьтал үеийн эмгэгийг илрүүлэх оношлогооны аргачлал боловсруулсан.

Судалгааны аргачлал. Бидний судалгаанд 2002-2004 онуудад ЭМШУИС-ийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхим, ШКТЭ-ийн Онош зүйн тасгийн дурангийн кабинетэд шинжлүүлсэн харьцангуй эрүүл 30 хүн,

В хэлбэрийн архаг гастриттай 110 өвчтөн (эмэгтэй 56, эрэгтэй 54, дундаж нас 42,5±2,05), шархлаа өвчтэй 195 өвчтөн (78 эмэгтэй, 117 эрэгтэй, дундаж нас 41,2±1,34), хоол боловсруулах дээд замын ургацаг илэрсэн 163 (15-82 насны, 76 эрэгтэй, 87 эмэгтэй, дундаж нас 52±3.5) хамрагдсан. Судалгаанд хамрагдсан бүх өвчтөнд ерөнхий эмнэлзүйн шинжилгээ, улаан хоолой, ходоод, дээд гэдэсний уян дурангийн шинжилгээ, ходоодны салст бүрхэвчээс шатлан авсан амьд сорьцонд Helicobacter pylori илрүүлэх уреазын сорил, салст бүрхэвчийн эсийн болон эдийн шинжилгээ хийж оношийг тогтоосон.

Судалгааны үр дүн, хэлцэмж. Эрүүл насанд хүрэгчдийн ходоодны хүчиллэгийн хэвийн хэмжээ ходоодны их биед рН=1,4±0.07, нугалуурын өмнөх хэсэгт рН>5.8 болох нь тогтоогдлоо.

Голомтот хатангиршилт үрэвслийн үед ихэнх тохиолдолд ходоодны хүчил ихэссэн (1.15±0.11), цөөн тохиолдолд багассан (3,8±0,22) байв. Тархмал хатангиршилт үрэвслийн үед 55.6%-д ходоодны хүчил багадалт (3.6±0.46) 44,4%-д хүчил үгүй (5.6±0.26), гэдэсний метаплази илэрсэн хатангиршилт үрэвслийн үед 66.7%-д ходоодны хүчил багадалт (3.4±0.28), 33.3%-д ходоодны хүчил үгүй (5.9±0.27) байв.

Бүх шинжлүүлэгсдэд бидний боловсруулсан МОН-НР сорил, серологийн шинжилгээгээр хеликобактер илэрсэн бөгөөд, гистологийн шинжилгээгээр 100 хувь баталгаажсан.

Уян дуран болон амьд сорьцын шинжилгээгээр архаг гастриттай нийт өвчтөний 44%-д нь хатингарт үрэвсэл, гэдэсжих метаплази илэрсэн.

Шархлаа өвчтэй нийт өвчтөнүүдэд pH метрийн шинжилгээ хийж үзэхэд Джонсоны нэгдүгээр байрлалд үйл ажиллагаагаар ялгаатай хоёр бүс тодорхойлогдсон. Ходоодны амсраас өнцөг хүртэлх энэ зайд байрласан шархлааны үед хүчил ихдэлт 1.3±0.3- 51,6.%-д, хүчил багадалт 4±0.6-45.2%- д илэрсэн.

Ходоодны амсар доор байрласан шархлааны үед ходоодны хүчил эрс бага, дисплазийн өөрчлөлт илүү илэрсэн.

Ходоодны шархлаатай нийт өвчтөнүүдийн 86,2%-д нь хеликобактер илэрсэн бөгөөд халдварлалтын зэрэг өндөр ажиглагдсан.

Нийт шархлаа өвчтэй хүмүүсийн 51.5%-д хатингаршил илэрсэн. Үүнээс 28.4%-д тархмал хатангиршилтай, 16.2%-д ходоодны нугалуурын салстад хатангиршил давамгайлсан, 7.0% их биеийн салстад хатингаршилтай байв (χ2=64.68, р<0.0001).

Эмгэг бүтцийн хүнд хэлбэрийн өөрчлөлт болох дисплазийн II, III зэрэг ходоодны шархлааны үед 17.5% тохиолдож байхад, дээд гэдэсний байрлалтай шархлаа өвчний үед ходоодны салстад 4.3% буюу 3.65 дахин цөөн тохиолдож байлаа (р<0.001).

Бидний судалгаанд 15-82 насны, дундаж нас 52±3.5, эрэгтэй 76 (46.6%), эмэгтэй 87 (53.4%) хамрагдсан.

Хоол боловсруулах дээд замын ургацаг ходоодны гарах хэсэгт бусад хэсгээс давамгайлан тохиолдсон.

Ургацгийн бичил бүтцийг судалж үзэхэд Гиперпластик ургацаг илүүтэй тохиолдож, энэ төрлийн ургацгийн 54%- д Хеликобактер пилорын халдварлалт илэрсэн нь харьцангуй өндөр үзүүлэлт байв. Судалгааны дүнгээс харахад Хеликобактер пилори нь цитокин ялгаруулагч үрэвслийн эсийн нэвчдэстэй хавсран хучуур эсийн пролиферацийг нэмэгдүүлэх замаар Ургацгийн үүсэлд нөлөөлдөг байж болох юм.

Бидний судалгаагаар Гиперпластик ургацгийн хэмжээ нь эмгэг бүтцийн өөрчлөлтийн зэрэг, нейтрофилийн идэвхижил, интестинал метаплазийн зэрэг болон үрэвслийн зэрэгтэй шууд хамааралтай (r=0.591; Р<0.001) байгаа нь тогтоогдлоо.

Бичил бүтцээр Гиперпластик ургацаг давамгайлан тохиолдож, Helicobacter pylori хавсран тохиолдсон нь бусад орны судалгаатай дүйж харин дисплазийн илрэл 2.7 дахин, хорт хавдарт шилжсэн хувь (4.8%) илүү байгаа онцлог ажиглагдлаа.

Дүгнэлт.

  1. В хэлбэрийн архаг гастритийн үед ходоодны хөндийн pH, шүлтжүүлэх чадвар ходоодны салст бүрхэвчийн эмгэг бүтцийн өөрчлөлтөөс илүү хамааралтай байна.
  2. Ходоодны амсар болон амсраас ходоодны булан хүртэлх талбайд байрлалтай шархлааны үед ходоодны хүчил багасдаг бөгөөд энэ байрлалд салстын хатингар, гэдэсжих метаплази, дисплазийн өөрчлөлт илүү илэрч байна.
  3. Helicobacter pylori ходоодны салстад өнгөц үрэвсэл, шалбархай, шарх, хатангирт үрэвсэл, гэдэсжих метаплази, дисплази зэрэг хавдрын урьтал өөрчлөлтүүд үүсгэдэг болох нь тогтоогдлоо.
  4. Ходоодны хавдрын урьдал эмгэгүүд болох архаг гастрит, шархлаа өвчнийг эрт илрүүлэхэд ходоодны шүүрлийн, дурангийн, эмгэг судлалын, HP илрүүлэх шинжилгээнүүд чухал болох нь батлагдав.
  5. Ходоодны ургацагуудыг байршлын хувьд авч үзэхэд антрумд илүүтэй тохиолдож дундаж нас 52±3.5 байгаа нь бусад орныхоос залуу байв.
  6. Бичил бүтцээр Гиперпластик ургацаг давамгайлан тохиолдож, Helicobacter pylori хавсран тохиолдсон нь бусад орны судалгаатай дүйж харин дисплазийн илрэл 2.7 дахин, хорт хавдарт шилжсэн хувь (4.8%) илүү байгаа онцлог ажиглагдлаа.
  7. ХБДЗ-ын ур маягийн өөрчлөлт бүрээс амьд сорьцын шинжилгээ авч төге оношлох, байнгын хяналтад ажиглан эмчлэх нь хорт хавдарт шилжихээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

Түлхүүр үг. Ходоодны хавдрын урьтал эмгэг, ходоодны салстын хатингар, гэдэсжих метаплази, MALT Lymphoma, pH метрийн шинжилгээ, "Мон-HP" уреазийн сорил, нянгийн халдвар, ходоодны ургацаг, оношлогоо, урьдчилан сэргийлэлт



English version:

Enkhdolgor G., Galtsog L., Bira N., Oyuntsetseg Kh. Results of development and trial of the diagnostic methodology for detection of pre-tumor state stomach pathologies / Mongolian medical sciences in 2004. Ulaanbaatar, 2005, p. 118-119.



Назад в раздел
Популярно о болезнях ЖКТ читайте в разделе "Пациентам"
Адреса клиник
Видео. Плейлисты: "Для врачей", "Для врачей-педиатров",
"Для студентов медВУЗов", "Популярная гастроэнтерология" и др.

Яндекс.Метрика

Логотип Исток-Системы

Информация на сайте www.GastroScan.ru предназначена для образовательных и научных целей. Условия использования.